Зах, худалдааны төвүүдийг хотоос нүүлгэх байршлыг тогтооно

3834c47bcaa12648e4daf84363e22635_LУлаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийг хотоос нүүлгэн шилжүүлэх нь зөв гэсэн саналыг иргэд гаргажээ. Санал асуулгад оролцсон иргэдийн 88-аас дээш хувь нь зах, худалдааны төвүүдийг хотоос  нүүлгэн шилжүүлэхийг дэмжсэн байна.

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд цахим хуудсаар дамжуулан зах, худалдаа үйлчилгээний төвийн ойролцоох замын хөдөлгөөний түгжрэлийг хэрхэн бууруулах вэ гэсэн санал асуулгыг явуулжээ. Дээрх саналыг үндэслэн зах худалдааны төвүүдийг хотоос нүүлгэх талаар ажлын хэсэг зөвлөлдөж, нүүлгэн шилжүүлэх газар, байршлыг тогтоохоор ажиллаж байна.

Б.Заяа

/Монцамэ агентлаг/


URL:

Сэтгэгдэл бичих