Ээж модноос 4 дээл хийх хадаг гарчээ
Монголчууд эрт дээр үеэс ам дамжин ирсэн домог, түүхээр баялаг дурсгалт газруудаа шүтэж дээдэлсээр ирсэн. Гэвч сүүийн үед сүсэгтэн олон ард түмэн маань хаа таарсан газраасаа хадаг уяах болсон. Харин хадаг нь модонд хортой төдийгүй уясан хэсэгээрээ ургахаа больж, тэр ч бүү хэл хадагтай хэсгээр нь элдэв хортон шавьж ихээр үрждэг гэнэ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридын санаачилсан “Амьд байгалиа хайрлая” сайн санааны аяны хүрээнд “Тэнгэрийн тод тамга” ТББ болон цахим хуудасны идэвхтэй жиргээчид, Сэлэнгэ аймгийн тужийн нарсанд орших Ээж модыг хэдэн зуун хадаг, яндраас нь салгаж, хог хаягдлыг нь цэвэрлэн, буянтай үйлс бүтээсэн гэнэ шүү. Тэд хэлэхдээ нэг модноос л гэхэд 4 дээл хийгээд өмсчихөөр 50 гаруй үнэтэй хадаг гарсан , ийм битүү орооцон байдалд Мод яаж эрүүл ургах вэ? Мод чинь амьсгалдаг шүү дээ гэж, модоо хайрлая хамгаалъя хэмээн уриалсан байна.
URL: