Үерийн аюулаас урьдчилан сэргийлээрэй
2013 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хэнтэй нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул голын адаг болон Онон, Хэрлэн голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, ус судлалын харуул Туул-Алтанбулаг, Хэрлэн-Мөнгөнморьт, Хэрлэн-Багануур, Халх-Баянхошуу, Алтай нуруунаас эхтэй Буянт гол Ховд орчмоор үерийн түвшинг 5-30 см, Балж гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 5 см давсан байдалтай байна.
Мөн Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд усны түвшин хоногтоо 5-10 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрний дагууд болон Орхон голын эхээр олон жилийн дунджийг 10-75 см давсан байна. 8 дугаар сарын 6-ны өдөр Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин 5-20 см , 8 дугаар сарын 8-нд Хэрлэн гол Өндөрхаан сум орчмоор усны түвшин 11 см орчим нэмэгдэнэ.
Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.
Ус цаг уур, орчны хүрээлэн
Ус судлалын сектор
URL: