Эмнэлгүүдийн захирлуудын сонгон шалгаруулалт хойшиллоо
Эрүүл мэндийн яамны харьяа тусгай мэргэжлийн 16 төвийн захирлын сонгон шалгаруулалт өнгөрсөн хавар явагдаж 11 эмнэлгийн захирал томилогдоод байгаа. Харин үлдсэн таван эмнэлэг буюу Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, ГССҮТ, Цус судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилал, Эмгэг судлалын үндэсний төвийн захиралд нэр дэвшигчид шаардлага хангаагүй тул сонгон шалгаруулалтыг дахин явуулахаар болсон. Сонгон шалгаруулалт явуулах хугацаа хойшлогдсоор бүтэн гурван сар өнгөрөөд байна. Харин сонгон шалгаруулалт дахин хойшилж ирэх есдүгээр сард болохоор болжээ. Учир нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгээр томилогдсон А.Эрдэнэтуяа нь яман дахь төрийн албаны салбар зөвлөлийн даргаар ажиллах ёстой аж. Түүнийг төрийн албаны зөвлөл баталгаажуулах ёстой бөгөөд төрийн албаны зөвлөлийн гишүүд амралтаа авсан байгаа учир ийнхүү сонгон шалгаруулалтын хугацаа хойшилсон байна.
Б.Оргил
www.new.mn
URL: