Тарвага нууж авчран зарахыг оролджээ
Орон нутагт хүн малын гоц халдварт тарваган тахал өвчин гарсан энэ үед нийслэлийн нутаг дэвсгэрт 20 тарвага оруулж ирсэн ноцтой зөрчлийг цагдаагийнхан илрүүлжээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр дээрх 20 тарвагыг зарах гэж байсан этгээдийг саатуулсан байна.
Сэжигтэн Улаанбаатар хотын харьяат 40 гаруй насны нэгэн байсан бөгөөд хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.
ОБЕГ-аас иргэд, хөдөлмөрчид, аж ахуйн нэгж, байгууллагуудыг тарваган тахал өвчний халдвараас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
URL: