Нүцгэн унтдаг эрчүүд…
Бүсгvйчүүдээ гаднаас хичнээн тайлагдашгvй нуугдмал эр хүнийг ч орон дотроо хэрхэн унтаж байгаагаар нь таньж болдог гэнэ шүү. Тэр арай хувцастайгаа унтаж байгаа юм биш биз ? Тэгвэл тэр тун базаахгvй нэгэн байж мэдэх нь. Хувцастайгаа унтдаг эрчүүд ихэвчлэн зөрүүд, зожиг, амиа боддог, хашир улс байдаг гэнэ шүү. Тэр бүү хэл бусдын үгийг сонсохдоо муу халамжгvй атлаа хартай. Зөвхөн өөрөө өөртөө үнэнч. Тэвчээргүй учраас сэтгэлээр амархаан унадаг төдийгүй насны ханиа хайхаас өмнө нэг өдрийн амрагийг илүүд vздэг гэнэ.
Харин хайрт чинь унтлагын хувцастайгаа унтдаг бол тэр цайлган, өгөөмөр, өөрийгөө магтах дуртай илэн далангvй хүмүүс. Өөрийн чадвараа үнэлдэг учраас ажилдаа амжилт гаргадаг. Янаг амрагийн асуудлыг ухаалгаар зохицуулж чаддаг болохоор хайртай бүсгүйгээ ч нууц амрагаа ч гомдоодоггүй бололтой.
Хэрэв хайрт чинь зөвхөн дотуур өмдтэйгээ л унтдаг бол таныг бараг азтай гэж үзэж болно. Цэвэрч нямбай, зожиг, яхир зантай мэт боловч хайртай бүсгүйдээ бол үнэнч эелдэг зөөлөн сэтгэлтэй зарчимч. Тэд хүүхнүүдийн эвийг олохдоо ч сайн, ор хөнжлийн ажилдаа ч туршлагатай сайн. Заримдаа муйхар зан гаргадаг боловч гэр бүлдээ халамжтай амьдралаа авч явахын төлөө зүтгэдэг. Хэдийгээр хэнэггүй болж л өгвөл хэвтэхийг боддог нь шүүмжлүүштэй боловч ухаалаг бүсгүйчүүдэд энэ бол тийм ч ноцтой асуудал биш биз.
Таны хайрт шөнө бүхэн эхээс төрснөөрөө унтахыг дурладаг бол тэр их тачаангуй нэгэн байж таараа. Ямар ч нөхцөлд өөрийнхөө хийнэ гэсэн зүйлийг хийж байж санаа нь амардаг. Тэдний гол дутагдал бол залхуу төдийгүй хөнгөн аргаар мөнгө олохыг илүүд vздэг юм байна.
/Emch.mn/
URL: