Япон улс ярьдаг робот сансарт хөөргөв
Япон улс дэлхийн тойрог зам дахь Олон улсын сансрын станцад холбогдох зорилготой HTV4 ачааны пуужинг энэ сарын 4-ний өдөр дэлхийн тойрог замд орууллаа.
Ачааны пуужин Танэгашима арал дахь сансрын нисэх буудлаас орон нутгийн цагаар 4.48 цагт H-2B зөөгчийн тусламжтай хөөрж, төлөвлөсөн хугацаандаа тойрог замд оржээ.
Ачааны хэсэгт Олон улсын сансрын станцад үүрэг гүйцэтгэж буй багийнханд шаардлагатай ундны ус, хүнс, хувцас зэргээс гадна 30 см өндөр, нэг килограмм жинтэй ярьдаг роботыг багтаажээ.
Японоор чөлөөтэй ярьдаг энэхүү робот нь сансрын станцад ажиллаж буй япон нисгэгч Коичи Вакататай уулзаж, ярилцах бүрэн чадвартай юм байна.
Хиймэл роботууд нь сансрын орчинд хүнд сэтгэлзүйн дэмжлэг өгч чадах эсэхийг судлахын тулд дээрх роботыг сансарт хөөргөжээ.
URL: