Овоот толгойн нүүрсний нөөц нэмэгдэв

nuurszaav-middleМонголын коксжсон нүүрсний хоёр дахь том орд Овоот толгойн төслийг хэрэгжүүлж байгаа “Aspire Mining” компани түүний нөөцийг 10 хувиар нэмэгдүүлж, 281 сая тонн болгосон шинэ үнэлгээг хийснээ зарласан байна.

JORC-ийн стандартаар чулуун нүүрсний ил нөөц 10.3 хувиар нэмэгдэн 253 сая тонн болсон бол газрын гүний нөөц нь бараг 28 сая тонн аж. “Aspire Mining” компани нь Хойд Монголын Oвоот төсөлд 100 хувийг эзэмшдэг ба хорин жилийн турш жилдээ 12 сая тонн нүүрсийг 2016 оноос эхлэн гаргахаар төлөвлөжээ.

Саяхан Aspire мэдээлэхдээ, Хойд Азийн ган хайлуулах дөрвөн компанитай харилцан ойлголцлын тунхагт гарын үсэг зурж тус компаниуд жилдээ 5.6 сая тонн нүүрс авахад бэлэн гэсэн байна. Oвоот толгой ордын нүүрс дэлхийд чанараараа тэргүүлдэг аж.

Одоо компани нүүрсийг Япон, Орос, Зүүн Европын орнуудад гаргахаар гэрээ хэлцэл явуулж байна. Нүүрсээ нийлүүлэхийн тулд төмөр зам барихаар тооцоолоод байгаа гэнэ.

/Нийгмийн толь/


URL:

Сэтгэгдэл бичих