“Гудамж, зам, талбайг хаягжуулах журам” баталлаа

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Гу­дамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг  баталлаа. Энэ журам хэрэгжиж эхэлснээр албан ёсны хаягжуулалт хийгдэж, хаягийн мэдээллийн нэгдсэн  сан, стандарттай болох юм. Хаягийн нэгдсэн систем нь байрлал тодорхойлох сол­бицлын системд геодизийн хэмжилзүйгээр илэрхийлэг­дэх шаардлагатай бөгөөд ингэснээр хүн ам, үл хөдлөх хөрөнгө болон бусад бүх төрлийн төрийн бүртгэлүүдийг орон зайн байрлалд суурилан хийж, төрийн бүхий л үйл ажиллагаанд байрш­лаас хамаарсан оновч­той, үр дүнтэй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх юм. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Газрын харил­цаа, геодези, зураг зүйн газ­рын дар­га А. Хүрэлшагай, хэрэг­жил­тэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулал­тын сайд Ц. Баярсайхан нарт үүрэг болголоо.


URL:

Сэтгэгдэл бичих