Манай улс хамгийн их авлигатай орнуудын тоонд оржээ
Дэлхийн хамгийн их авлигатай орны тоонд манай улсын нэр хоёрдугаарт жагсчээ. Ингэхдээ судалгаанд оролцогч иргэдийн 77 хувь нь төрийн албан хаагчид авлигад идэгдсэн гэж үзжээ. Харин тэдний 40 гаруй хувь нь Засгийн газар авлигатай тэмцэх дорвитой арга хэмжээ авдаггүй гэж шүүмжилсэн.
“Transparency International” байгууллагаас гаргасан 2013 оны судалгаагаар дээрх байдлыг тогтоосон байна. Ялангуяа авлигаараа тэргүүлж буй улсууд хүн ам, газар нутаг зэрэг олон байдлаараа ялгаатай байгаа юм. Тухайлбал, азид авлигаараа тэргүүлж буй Монгол улс гуравхан сая хүн амтай байхад Мексик, Нигерь, ОХУ зэрэг томоохон улсууд 100 саяаас илүү хүн амтай. Өөрөөр хэлбэл, цөөн хүн амтай манай улсад авлига ийм өндөр үзүүлэлттэй байгаа нь асуудал болоод байна. Гэтэл манай улсын ерөнхийлөгч УИХ-ын өмнөх жилүүдэд авлига байсан, харин өнөөдөр авлигагүй болсон гэж хэлж байгаа юм.
Харин иргэд судалгааны дүнтэй санал нэг байна. Дор хаяж эмнэлэгт хэвтэх, бичиг баримт хөөцөлдөхөд хүнд суртал, тэр дундаа гар хүндрүүлэх байдал байсаар байгааг хэлж байгаа юм. Мөн авлигатай тэмцэнэ гээд ярьдаг ч хийсэн дорвитой зүйл харагдахгүй байгааг дахин дахин шүүмжиллээ. Авлигын системд баригдсан ихэнхи орнуудын хөгжил сул байдаг. Мексик, Орос, Венесуэл улсуудын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2012 онд 10 мянган ам.доллараас дээш байжээ. Харин авлигаараа тэргүүлж буй Либер, Монгол, Венесуэл тэргүүтэй улсуудын ДНБ-ий хэмжээ нэлээд доогуурт ордог. Өөрөөр хэлбэл дотоодын үйлдвэрлэл гэхээс илүү авлигачдын өгсөн мөнгөөр амьдардаг нэг хэсэг бий болсныг харуулж байгаа юм.
www.tv9.mn
URL: