Зөвхөн эрчүүдийн дасгал
Эрчүүддээ зориулж дараах дасгалыг санал болгож байна. Энэхүү дасгал нь биеийг хөнгөн шингэн, эрч хүчээр дүүрэн байлгахаас гадна тамир тэнхээг хэвийн байлгахад ач холбогдлоо өгөх болно.
1. Юуны өмнө дээшээ харж хэвтээд, гараа биеийнхээ дагуу сул тавьж хөлийнхөө улыг нааш цааш нь хөдөлгөнө. / 6-8 удаа/
2. Дээшээ харж хэвтээд хоёр гарынхаа тохойг нугалахгүйгээр ээлжлэн сунгана. / 6-8 удаа/
З. Дээшээ харж хэвтээд амьсгаа авахдаа нуруугаараа хотойж, тохойгоороо газар тулж өгнө. Харин амьсгалаа гаргахдаа буцаад анхны байрлалдаа орно. / 6-8 удаа/
4. Дээшээ харж хэвтээд хөлөө өвдгөөрөө нугалаад хоёр тийш нь хөдөлгөж өгнө. Энэ үед гараараа тулж болно. Ингэхдээ өвдгөө салгахгүй хийнэ. / 6-8 удаа/
5. Хоёр гараа дээш нь харуулан алдлаж нэг гарынхаа алгыг нөгөө гарынхаа алган дээр тавих үйлдлийг ээлжлэн хийнэ. Ингэхдээ таазаа газраас хөндийрүүлж болохгүй.
6. Дээшээ харж хэвтээд хөлийнхөө улыг өөр лүүгээ болгож толгойгоо газраас хөндийрүүлж улмаар хөлийнхөө хуруунд гарынхаа үзүүрийг хүргэж сунгалт хийнэ. /6-8 удаа/
7. Дээшээ харж хэвтээд хоёр гараа урагшаа сунгаад хөлөө ээлжлэн дээш доош болгож хөдөлгөж өгнө. Толгойгоо бага зэрэг газраас хөндийрүүлнэ.
8. Дээшээ харж хэвтээд гараараа газар тулаад нуруугаа хотойлгож таазаа дээш нь өргөж доош нь буулгана. /6-8 удаа/
9. Доошоо харж хэвтээд гараа алдлаад хоёр хөлөө өвдгөөрөө нугалаад чигээрээ жийх маягаар ээлжилж хийнэ. /6-8 удаа/ Доошоо харж хэвтээд гараараа газар тулж нуруугаараа хойш нь гэдийнэ. / 6-8 удаа/
/Хань/
URL: