11 аймгийн 18 сум, Нийслэлийн хоёр дүүргийн соёлын ордон кино үзвэрийн цэгтэй боллоо

3d515df8c49a6d531d2503a34be1986618142612ССАЖЯам Төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор орон нутгийн ард иргэдэд соёл, урлагийн арга хэмжээ, соёлын үйл ажиллагааг чанартай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын төвүүдэд кино үзвэрийн үндэсний сүлжээг сэргээж, кино үзвэрийн жишиг цэгийг байгуулах төсөлт ажлыг хэрэгжүүллээ.

“Соёлын төв-чанартай үйлчилгээ-III” улсын уралдаанд амжилттай оролцсон дүүрэг, аймаг, сумдын Соёлын төвүүдэд кино үзвэрийн жишиг цэг байгуулахаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2012 оны А/153 тоот тушаалаар “Синема оф саунд” ХХК-тай гэрээ байгуулан, 11 аймгийн 18 сумын соёлын төв, нийслэлийн 2 дүүргийн соёлын ордонд тоног төхөөрөмжийг амжилттай суурилуулаад байгаа юм.

Энэхүү ажлын гүйцэтгэлийг дүгнэхээр ССАЖЯамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн хамт олон  2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Соёлын төвд суурилуулсан кино гаргалтын иж бүрэн тоног төхөөрөмж,  кино үзвэрийн жишиг цэгтэй газар дээр нь очиж танилцлаа.

Орон нутгийн соёлын төвүүдэд кино үзвэрийн цэгийг байгуулснаар  орон нутгийн иргэд Монголын болон дэлхий дахинд нээлтээ хийсэн шилдэг кинонуудыг  нийслэлийн иргэдтэй нэг цаг хугацаанд  дүү дүрсний өндөр чанартайгаар үзэх боломж бүрдэж байгаа юм.

Кино урлаг нь өөрөө утга зохиол, уран зураг, хөгжим, драм гээд нийгмийн бүхий л салбарыг хамруулж байдаг бөгөөд кино урлагаар олон нийтэд гоо зүйн боловсрол олгох, ёс зүйн зөв төлөвшлийг бий болгох зорилтот ажил болсон юм.

Дараахь аймаг, сумдын соёлын төвүүдэд кино үзвэрийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг угсарч, суурилуулаад байна. Үүнд:

1.    Сэлэнгэ аймгийн Баянгол сум

2.    Сэлэнгэ аймгийн Жавхлант сум

3.    Сэлэнгэ аймгийн Ерөө сум

4.    Хэнтий аймгийн Биндэр сум

5.    Хэнтий аймгийн Батноров сум

6.    Хэнтий аймгийн Бор-өндөр сум

7.    Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум

8.    Дорнод аймгийн Булган сум

9.    Төв аймгийн Батсүмбэр сум

10.Өвөрхангай аймгийн Баруунбаян-улаан сум

11.Өвөрхангай аймгийн Хархорин сум

12.Баянхонгор аймгийн Баянцагаан сум

13.Баянхонгор аймгийн Баянбулаг сум

14.Дундговь аймгийн Өлзийт сум

15.Булган аймгийн Булган сум

16.Хөвсгөл аймгийн Хатгал сум

17.Хөвсгөл аймгийн Тариалан сум

18.Увс аймгийн Ховд сум

19.Нийслэлийн Багахангай дүүрэг

20.Нийслэлийн Багануур дүүрэг

Эдгээр аймгийн сумын соёлын ордонд одоо орон нутгийн иргэд кино үзэх бүрэн боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид бусад аймгийн сумуудыг ч кино гаргалтын иж бүрэн тоног төхөөрөмж,  кино үзвэрийн цэгтэй болгохоор төлөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих