Майлазийн эргүүдээр завь живсний дараа 40 орчим индонезийн иргэн сураггүй алга болжээ
Зүүн-хятадын тэнгисийн Малайзийн эргүүдээр явж байсан завь живсний улмаас 36 индонез хүн сураггүй алга болоод байна. Энэ тухай өнөөдөр “Стар” сонин уламжлав
Зүүн-хятадын тэнгисийн Малайзийн эргүүдээр явж байсан завь живсний улмаас 36 индонез хүн сураггүй алга болоод байна. Энэ тухай өнөөдөр “Стар” сонин уламжлав. Завь Жохор мужийн Кота-Тинги хотоос 24 км зайд живсэн. Завь нь дээр нууцаар 40 цагаач хүн зорчиж байсан бөгөөд тэдний дөнгөж дөрөв нь аврагдсан хэмээн Кота-Тинги хотын полицын дарга өнгөрсөн шөнө уламжилжээ. Түүнйи ярьснаар, осол гарсан газар эрлийн ажил үргэлжилж байна. Цагаачид индонезийн Батам арлаас Рамадан сарын хаалтын баярт оролцохоор явж байжээ.
Оросын дуу хоолой
URL: