Гуантанамод хоригдож байгаа оросын иргэнтэй уулзах талаар Орос, АНУ тохиролцож чадсангүй
Гуантанамогийн гянданд хоригдож байгаа оросын иргэн Равиль Мингазов тай уулзах талаар болсон орос- америкийн хоорондын яриа хэлэлцээр амжилтгүй өндөрлөв.
Гуантанамогийн гянданд хоригдож байгаа оросын иргэн Равиль Мингазов тай уулзах талаар болсон орос- америкийн хоорондын яриа хэлэлцээр амжилтгүй өндөрлөв. Энэ тухай өнөөдөр оросын “Коммерсант” сонин уламжилжээ. Вашингтоны мэдэгдэж байгаагаар, ялтан оросын талтай уулзахыг хүсэхгүй байгаа учир энэхүү айлчлалыг зохион байгуулж болохгуй байгаа ажээ. Москва нь Гуантанамод байгаа сүүлчийн оросын иргэний биеийн байдал сайн болон түүний хоригдож байгаа нөхцөл байдал сайн болохыг батлан харахыг хүсч байна. Мингазовыг америкийн тагнуулын албаны хувилбраар Пакистаны террористуудын хуаранд бэлтгэл сургууль хийсэн гэж баривчилжээ. Тэр Гуантанамод 2002 оноос хоригдож байна. Барак Обама ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа явцад энэхүү тусгай гянданг хаана гэж амласан. Энд ямарч шүүх, мөрдөн байцаах ажиллагаа явуулалгүйгээр терроризмын гэмт хэрэгт сэжиглэгдсэн 200 орчим хүнийг хорьж байна.
Оросын дуу хоолой
URL: