Америк дайралтаас сэргийлж 22 элчин сайдын яамаа хаажээ

Japan_Usa_army8-р сарын 2-ны өдөр Америк дэлхийн аялал жуулчлалын сэрэмжлүүлэг өгч, Аль Кайда бүлэглэл тэрчлэн түүний салбар Дундад Дорнод, Умард Африк зэрэг газарт террорист дайралт хийх санаатай байгаа тул дээрх газар зорчих Америкийн иргэд онцгой сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэжээ. 8-р сарын 4-ний өдөр Америк Йемен, Египет, Саудын Араб, Иордан, Ирак, Афганистан, Ливи зэрэг оронд суугаа 22 элчин сайдын яам, консулын газраа хаахаар болсноо Америкийн төрийн департамент мэдэгдсэн байна.

Аль Кайда бүлэглэл тэрчлэн түүний салбар Дундад Дорнод, Умард Африк зэрэг газарт 8-р сарын сүүлчээр дайралт хийж болзошгүй гэж Америкийн төрийн департаментын Консулын ажил хариуцсан газрын мэдэгдэлд дурдсан байна.

Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, террорист этгээд төрөл бүрийн аргаар, төрөл бүрийн зэвсгээр Америкийн албаны хүмүүс болон иргэдийг дайрч магад, иймээс Америкийн иргэд гадагш гарахдаа эргэн тойрныхоо орчинд сэрэмжтэй байх хэрэгтэй гэжээ.

\Э.Г\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих