Дэд станцын тоноглолоос хулгайлах гэж байгаад өндөр хүчдэлд цохиулжээ

c04321acf3672feb42cd318d2a2dbaf7_LӨнгөрсөн сарын 29-ний өдөр иргэн Д нь IY хороололд байх хаалттай дэд станцын хаалганы цоожийг нь эвдэлж дур мэдэн ороод цахилгаан тоноглолд хүрч өндөр хүчдэлд цохиулжээ.

Хүн хүчдэлд цохиулсан тухай мэдээллийг оршин суугчдаас 23 цагийн орчимд УБЦТС ХК-ийн 70047004 утсаар ирүүлсэн бөгөөд мэдээллийн дагуу газар дээр нь очиход иргэн Д–ийн хоёр гар, нүүр хэсэг нь түлэгдэж, газар унасан байдалтай байв. Иргэн Д нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчжээ. Тэрбээр одоогоор “Мөнгөн гүүр” эмнэлгийн түлэнхийн тасагт эмчлүүлж байгаа юм. Орон сууц, төвийн хэрэглэгчдийг цахилгаанаар тэжээх зориулалтаар хороолол бүрийн дунд хаалттай дэд станц байдаг. Тэр тусмаа станц руу орох, хэт ойртох аюултайг хэн хүнгүй мэддэг атал өөрийн амь биеэ төдийлөн хайхардаггүй, хэнэггүй нэгэн бас байдаг аж.

Б.Туул

/Монцамэ агентлаг/


URL:

Сэтгэгдэл бичих