Иенийн ханшийн уналт “Сони”-д ашиг авчирлаа

258dfdЯпоны “Сони” корпораци өнгөрсөн 4-6 дугаар сард иенийн ханш унахтай зэрэгцэн ухаалаг утасны худалдаагаараа дамжуулан их хэмжээний ашиг олсон тухай ВВС мэдээллээ.

Өнгөрсөн улиралд тус корпораци нийт 3.5 тэрбум иен буюу 35 сая ам.долларын ашиг олсон байна. Мөнгөн тэмдэгтийнх нь ханш унаж байгаа энэ үед Японы олон компанийн ашиг нэмэгдсэн дүнтэй байв.

Түүнчлэн ханшийн энэ өөрчлөлт нь гадаадаас орох хөрөнгө оруулалтад ч эергээр нөлөөлж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш иенийн ам.доллартай харьцах ханш 25 хувиар буураад байна.

Ийнхүү ханш унасан нь гадаадын худалдан авагчдад япон барааг илүү хямд болгож экспортоо өсгөхөд нь дэм болж байна. Өчигдөр нэг ам.доллар 98.6 иентэй тэнцэж байсан бол нэг иен 0.01 “ногоон”-той тэнцсэн юм.

Ж.Идэр

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих