Антара мэдээллийн агентлагийн гэрэл зурагчин Исмар Патрицки ярилцлага өглөө
“Үзэсгэлэнт Шинжаан миний дуранд 2013″ арга хэмжээнд оролцож буй Индонезийн Антара мэдээллийн агентлагийн гэрэл зурагчин Исмар Патрицки 8 сарын 1-нд хэлэхдээ, Индонезийн мусулманчууд Шинжааны мусульманчуудын бодит амьдралыг мэдэхийг маш их хүсч байгаа гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Индонезийн мусульманчууд Шинжааны мусульманчууд мацаг тайлах баяраа хэрхэн тэмдэглэдэг, ямар талаараа адилгүй болон өвөрмөц гэдгийг мэдэх хүсэлтэй. Энэ удаа олон зүйлийг мэдэрч, олон найзтай боллоо. Би сурвалжлах багийн хамт мусульман хороололд зочилж, тэндхийн байдлыг мэдэрсэн ба өдөр бүр тэмдэглэл хөтөлж байгаа. Нутагтаа очоод мэдээлэл хийнэ гэжээ.
Хятадын ОУР, ШУӨЗР-ы ардын засгийн газар энэхүү “Шинжаан миний дуранд” гэрэл зургийн сурвалжлах ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зургаар олон үндэстэн эвсэг найрсаг хамтран амьдарч, олон талт соёлоор харилцан, эдийн засаг нийгмийн хөгжил, ард түмний амьдрал цэцэглэн дээшилж буй үзэсгэлэнт Шинжааныг дэлхий дахинаа таниулах зорилго агуулсан байна.
china radio
URL: