Сүүлийн гурван хоногт чангараад байсан төгрөгийн ханш суларлаа

3794a68b240f2a7b83dd14d7f2ea4b98_LМонголбанкны зарласан ханшаар ам.доллар 1499 төгрөг 60 мөнгө байсан бол 1501 төгрөг 78 мөнгө болжээ. Өөрөөр хэлбэл ам доллар  хоёр төгрөг 18 мөнгөөр чангарсан гэсэн үг.

Өчигдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк  123.0 сая юань худалдан авах саналыг 100 хувь биелүүлж, ам.долларын спот захын арилжаанд оролцоогүй байна. Харин төв банк банкуудад 119.0 сая ам.долларыг своп хэлцлээр худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлжээ.  Евротай харьцах ам.доллар чангарснаар евро төгрөгийн эсрэг 1991 төгрөг 69 мөнгөнөөс 1988 төгрөг 28 мөнгө хүрч гурван төгрөг 41 мөнгөөр суларчээ.  Иень есөн мөнгөөр суларч, фунт төгрөгийн эсрэг долоон төгрөг 27 мөнгөөр буурсан байна. Харин юань 36 мөнгөөр өсчээ. Дэлхий валютын зах зээл дээр төгрөгтэй харьцах ам.доллар 1484 төгрөгөөс 1490 төгрөг хүрч +0.40 хувиар чангарсан байна. Дээд ханш нь 1490 төгрөг бол доод ханш 1484 төгрөг байв. Оны эхнээс 10.75 хувиар ам.доллар төгрөгийн эсрэг чангарчээ. Сүүлийн таван өдөр ам.доллар төгрөгийн эсрэг +0.82 хувиар чангарсаннь өнгөрсөн оны мөн үеэс +7.93 хувиар өссөн байна.

Б.Заяа

/Монцамэ агентлаг/


URL:

Сэтгэгдэл бичих