Гадаад валютын хадгаламж буурчээ

6f7b91a1093f1403ccab6eaa82660848_LТайлант сард гадаад валютын хадгаламжийн жилийн өсөлтийн хурд өмнөх сараас 13.6 нэгж хувиар буурчээ.

Түүнчлэн гадаад валютын харилцах 24.2 нэгж хувь, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгөнийх 9.8 нэгж хувь, төгрөгийн хадгаламжийнх 2.6 нэгж хувиар буурсан бол төгрөгийн харилцах 22.6 нэгж хувиар өссөн байна. Мөнгөний үзүүлэлтүүдийн сарын өөрчлөлтийг авч үзвэл хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 2.5 тэрбум төгрөг, төгрөгийн харилцах 245.1 тэрбум төгрөгөөр өссөн бол, төгрөгийн хадгаламж 8.7 тэрбум төгрөг, гадаад валютын хадгаламж 89.3 тэрбум төгрөг, валютын харилцах 54.5 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Нийт мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийн 90.3 хувийг төгрөгийн хадгаламж, 30.7 хувийг төгрөгийн харилцах, -19.6 хувийг гадаад валютын хадгаламж, 5.2 хувийг гадаад валютын харилцах, -6.6 хувийг банкнаас гадуурх мөнгө бүрдүүлсэн байна.

Б.Заяа montsame


URL:

Сэтгэгдэл бичих