Олимпид ордоггүй төрлөөр явагддаг Дэлхийн спортын IX наадам

4893_239Дэлхийн бүхий л спортын төрлүүдээс Олимпийн наадамд багтаж чаддаггүй спортын төрлүүдээр болдог наадамд манай тамирчид амжилт өндөр байна. Олимпийн бус төрлөөр явагддаг Дэлхийн спортын наадам долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 04-ны өдрүүдэд Колумб улсын Кали хотноо болж байгаа билээ. IX дэх удаагийн тус наадамд спортын 36 төрлөөр дэлхийн 120 гаруй орны 4000 орчим тамирчид оролцож байна.

Манай улсаас сумо бөх, аэробекийн тамирчид эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд  тэмцээний эхний өдрүүдэд (долдугаар сарын 26-27) сумогийн тэмцээн явагдаж Монголын баг тамирчид алт, хүрэл медаль тус тус хүртсэн юм. Эрэгтэйчүүдийн +155 кг-д барилдсан Г.Наранбат ОХУ, Польш, Украйн, Японы бөхчүүдийг ялж, Монголын тамирчин Р.Гантөгс давснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгарч  Дэлхийн спортын наадмын аваргын төлөө Украйны бөхийг давж, алтан медаль хүртсэн байна. Дэлхийн хошой аварга Г.Наранбатын хувьд үнэмлэхүй жинд өөрийн оролцсон гурван том тэмцээнд дараалан түрүүлээд байна.

tv9


URL:

Сэтгэгдэл бичих