Асо Таро буруу хүлээхгүй гэжээ
Нацист Германы үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсныг зөвтгөсөн үгнийхээ төлөө буруу хүлээж, албан тушаалаасаа огцрохгүй гэж Японы ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн сайд Асо Таро 2-ны өдөр хэллээ.
Японы хэвлэлүүд мэдээлснээр, Асо Таро мөн өдрийн үдээс өмнөх хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, би үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар ярихдаа Нацистаар жишээлсэн нь зохисгүй, гэвч нам гүм орчинд энэхүү асуудлыг зөвшилцөх санаагаа орхихгүй. Түүнчлэн дээрх үг яриандаа буруу хүлээж, засгийн газрын сайд болон парламентын гишүүнээсээ огцрохгүй гэжээ.
7-р сарын 29-нд Асо Таро Токиод лекц уншиж, үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай ярихдаа дэлхийн 2-р дайны өмнөх Германы Нацист засгийн газрын арга барилыг нотолж, нацист Германыг гоёсон үг хэлсэн нь Японы дотоодын болон олон улсын хамтын нийгэмлэгийн хатуу шүүмжлэлд өртсөн байна.
\Д.Х\ china radio
URL: