Сноуденд тур оршин суух эрх олгосон ч АНУ Орос улстай харилцааг бэхжүүлэх чиг бодлогоос татгалзахгүй

16spravkaОХУ-д тур оршин суух эрх ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд олгосон ч АНУ-ын эрх баригчид Оростой харилцааг сайжруулах чиг бодлогоос татгалзах боломжийг авч үзэхгүй байна гэж Вашингтонд Цагаан ордны төлөөлөгч Жей Карни хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв

ОХУ-д тур оршин суух эрх ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд олгосон ч АНУ-ын эрх баригчид Оростой харилцааг сайжруулах чиг бодлогоос татгалзах боломжийг авч үзэхгүй байна гэж Вашингтонд Цагаан ордны төлөөлөгч Жей Карни хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Сноуденыг тойрон үүссэн нөхцөл байдал АНУ, ОХУ-ын хоорондын харилцаанд түвэг бэрхшээл учруулахгүй гэж Вашингтон үзэж байна. Америк-оросын харилцааг бэхжүүлэх чиг бодлого АНУ-ын үндэсний аюулгүй байдалд ашиг тустай болсон гэж Карни мэдэгджээ. Энэ бодлогын ачаар Орос улс Афганистан, Ираны асуудлаар хамтран ажиллаж, СДЗ-ийн тухай шинэ гэрээ байгуулсан гэж америкийн дипломат ажилтан нэмж хэллээ.

АНУ-д Сноуденд нууц мэдээллийг задласан ял ноогдуулсан юм. Тэрээр ОХУ-д нэг жил оршин суух тухай баримт бичиг авсан тухай өчигдөр зарлан мэдээллээ. Тэр «Шереметьево» нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсээс гарч явсан байна. Америкийн конгрессын зарим гишүүн тухайлбал сенатч Жон Маккейн Сноуденд тур оршин суух эрх олгосонтой холбогдуулан Орос улстай харилцах харилцааг ундсээр нь хянаж үзэхийн төлөө байна.

Оросын дуу хоолой


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих