Дэвид Бекхэм сүүлчийн тоглолтынхоо дараа уйлжээ
Алдарт хөлбөмбөгч, англичуудын хайртай хүү Дэвид Бекхэм их спортоо орхиж, зодог тайллаа. Ийнхүү хөлбөмбөг хэмээх агуу спортод 21 жил зүтгэсний эцэст Дэвид Бекхэм 38 насандаа зодог тайлж байна. Хүн бүхэн түүний гайхамшигтай карьер, хүрсэн амжилтын талаар өнөөдөр ам дамжуулан шуугьж, Английн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн алдартай төлөөлөгч нь байсан хэмээн тодорхойлж байна. Түүн шиг дөрвөн орны лигт аваргалсан тоглогч Англид байхгүй юм.
Зодог тайлах сүүлчийн тэмцээнийг гэр бүлийнхэн нь бүгдээрээ очиж дэмжсэн байна. “Пари Сен-Жермен” багт сүүлчийн тоглолтоо хийсэн Бекхэм тэмцээнийхээ дараа нулимсаа барьж чадаагүй аж. Нөхрийгөө уйлж байгааг харсан Виктория Бекхэм мөн уйлжээ. Францын аварга шалгаруулах тэмцээнд “Пари Сен-Жермен” баг “Брест” багийг 3:1 харьцаагаар хожлоо. Багийнх нь хөлбөмбөгчид Дэвид Бекхэмд баяр хүргэж, түүнийг дээш шиджээ. Дэвид Бекхэмийн аав, ээж, дүү, Викториягийн аав, ээж бүгд очиж, тэмцээнийг хөгжөөн дэмжсэн байна. Хамгийн өхөөрдөм хөгжөөн дэмжигч нь Харпер Севен байсан бөгөөд “Daddy” гэсэн цамц өмссөн байжээ.
Голио
URL: