Керри: Египет “ардчиллаа нөхөн сэргээсэн”
ЛОНДОН. /Би-Би-Си/. Өнгөрсөн сард Ерөнхийлөгчөө түлхэн унагааснаар Египетийн арми “улсынхаа ардчиллыг нөхөн сэргээсэн” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэллээ.
Мухамед Мурсиг түлхэн унагаахыг “сая сая хүн” хүсэж байсан гэж Керри хэлжээ.
Түүний энэ мэдэгдэл нь нийслэл Каирт Мурсиг дэмжигчдийн хоёр ч суултыг тараах гэж буй цагдаагийн газрын бэлтгэлтэй холбоотой юм.
Хуарангаа сайн дураар орхих нь “аюулгүй гарц” болно гэж Египетийн Дотоод хэргийн яам Мурсигийн дэмжигчдэд амласан билээ.
Египетийн Засгийн газар “үндэсний аюулгүй байдалд аюул учруулаад буй” эсэргүүцлийн жагсаалыг тараахыг цагдаагийн газарт үүрэг болгоод байна.
Л.Урангуа
/Монцамэ агентлаг/
URL: