“Да хүрээ” трейдийн барилгаас хүн уналаа
Баянзүрх дүүргийн “Да хүрээ” трейдийн баригдаж байсан барилгын дөрвөн давхраас 20 настай залуу унаж хүнд гэмтсэн байна.
Үүнээс гадна Баянзүрх дүүргийн VIII хороо цэвэр усны шугамын хоолой янзалж байсан 34 настай залуу тракторт хөлөө дайруулж хүнд бэртсэн хэрэг өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Урин дулааны улиралтай холбоотойгоор барилгын ажил эхэлсэн энэ үед хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс болж хүний амь нас эрсдэх, бэртэж гэмтэх тохиолдол ихэссэнийг цагдаагийн байгууллагынхан анхааруулж байна.
Г.Түмэн
URL: