Н.Алтанхуяг: Эрдэнэс Тавантолгой компани ер нь аль эрт дампуурсан
Засгийн газрын гишүүдийг 14 хоног амрах хугацаанд аймгуудыг хатуу хучилттай замаар нийс лэлтэй холбох ажилтай танилцаад ирсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ээлжит 30 минутын уулзал таа өчиг дөр хийлээ. Тэнд цугласан сэтгүүлчдийн сонирхлыг татсан гол сэдэв нь Оюу Толгойн ордын далд уурхайн бүтээн байгуу лалтын ажил зогссон тухай байв. Уг сэдвийг хөндөхийн өмнө Зас гийн газ рын тэргүүн за рим аж лын яв цыг нь танилцууллаа. Энэ онд хийж буй орон нут гийн замын хамгийн том ажил Дорнод аймагт өрнөж буй аж. Нэг компани олон км замын ажил аваад 2-3 жил дамнуулан, зардал өсгөдөг байсныг халж, уг ажлыг олон компанид хуваан өгч, богино хуга цаанд ашиглалтад оруулах бодлого баримталж байгаагаа тэр бээр тайл барлалаа. Д ор нод айм гийг Хэнтий аймгийн төв тэй холбосон 300 гаруй км хатуу хучилттай замын ажлыг таван компани гүйцэтгэж байгаа бөгөөд 100 орч мыг нь тавьж дуусгажээ. Энэ замыг ирэх арваннэгдүгээр сард багтаан ашиглалтад оруулах гэнэ. Харин баруун аймгуудын томоохон замуудыг энэ онд эх лүүлж, ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Завханы Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх 180 гаруй км замыг ирэх жил тавих юм байна. Одоогоор Чулуу-тын голоос Тариат хүртэл 100 км замын ажил дуусчээ. Түүнчлэн зургийг нь гаргаж төлөвлөсөн ч, гүйцэтгэгч нь тодорхойгүй байгаа замуудын ажлыг энэ намраас эхлүүлэх юм байна.
Сурагчдын дүрэмт хув цасны талаар шинэчлэл хийж, дотооддоо үйлдвэрлэх шийдвэр Засгийн газраас гаргасан ч үнэ нь хэт өсөж байгаа гэсэн яриа иргэдийн дунд гарсан. Ерөнхий сайд Н.Алтан хуяг энэ асуудлаар Оёдлын нэгдсэн хол бооныхонтой уулзжээ. Түүний тайл барласнаар бага ангийн охидын дүрэмт хувцасны үнэ 31 мянган төгрөг байснаа 37300 төгрөг болж өсөж буй гэнэ. Ер нь 2500-15000 төгрөгөөр үнэ нь нэмэгджээ. Өмнө нь сурагчид өмд, пиджак, цагаан цамц л өмсдөг байсан бол энэ жилээс пиджакны оронд ноосон цамц, майк өмсөх боломжтой болж буй. Энэ бүхнийг авсан тохиолдолд 90-110 мянга болох аж. “Гэхдээ үүний цаана 512 тэрбум төгрөг Монголдоо шин -гэж, 5000-6000 хүн ажлын байр тай болох том бодлого явж буй гэж бид үзэж байгаа” хэмээн тэр бээр хэлээд, 16 хувийн хүүтэй зээлээс найман хувийн хүүтэй зээл рүү 13800 иргэн шилжиж, ши нээр 2947 хүн уг зээлд хамрагдса ныг дуулгав. Сэтгүүлчдийн тавь сан за рим асуултыг хариултын хамт хүргэж байна.
-Бид ярьж байгаад ямар ч гэсэн баяжмалаа гаргаад эхэлсэн. Хоёр талд санал нийлдэг, нийлдэггүй юм байна. Сая л гэхэд манай зэсийн баяжмал, алт гараад мөнгө нь хаана, ямар банкинд орж ирэ хийг ойлголцсон тул баяжмалаа гаргаж эхэлсэн. Далд уурхайн бү тээн байгуулалтыг цааш нь явуула хын тулд хоёр дахь шатны санхүү жилт хэрэгтэй. Энэ санхүүжилтийг яаж авбал хөрөнгө оруулагч бо лоод Монголын талд ашигтай байх вэ гэдгээ ярья гэж байгаа. Бид зогсоох гээгүй. Ажлаа хийгээд, асуудлаа шийднэ.
“Bloomberg ” телевиз: -“Rio Tinto”-гоос даваа гаригт мэд эг дэл гаргахдаа “Оюу тол гой” төслийн санхүүжилтийг УИХ-аар хэлэлцэх шаардлагатай гэж Зас гийн газар үзсэн тул гүний уур хайн бүтээн байгуулалтыг зогсоосон гэсэн. Засгийн газрын гишүүдийн хэн нь, хэзээ энэ мэдэгд-лийг хүргүүлсэн бэ? Хоёр дахь шатны санхүүжилтийг хэрхэн шийд вэр лэх вэ?
-Тийм шийд ерөөсөө гаргаа гүй. Санхүүжилтийн асуудлыг Зас гийн газрын оролцоогүйгээр ТУЗ дээ -рээ яриад шийдэх боломжтой. Энэ тал дээр болно, болохгүй гэдэг шийд гаргадаг субъект нь Засгийн га зар биш. “Эрдэнэс Оюутолгой” компа нийн гүйцэтгэх захирал Ц.Сэдваанчи гийн хүргүүлсэн бичигт хууль зүйн зөрчилтэй асууд лыг Зас гийн газар шийдэж чадахгүй бол УИХ шийддэг гэсэн санаа л бий. Хам тарч суугаад ярья гэдэг байр суурь дээрээ бид байгаа.
“С1”: -Валютын, ялангуяа ам.дол ларын ханш өсөж байна. Төв банк мягмар гаригт валют ху далдан аваагүй. Үүнийг хэр-хэн тогтворжуулах вэ. Мөн таныг амрах үеэр “Хадга ламж” банкийг Төрийн банктай ний -лүүл сэн. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ханшийн асуудлыг Монгол -банк хариулна. Ер нь бид инфля-цыг нэг оронтой тоон дээр ба рих бодлогынхоо хүрээнд ажил лаж бай гаа. Наадмын дараа хэсэг үйл явдал зэрэгцсэнтэй холбоотой түр зуур савласан байх. “Хадгаламж” банкны хувьд Засгийн газрын асуудал биш. Банкийг хянадаг үйл ажиллагаа хариуц -даг газар нь Төвбанк. Тус банкны боломжтой хадгаламж, зээ лийг авах банк нь Монголбанкны судалс наар Төрийн банк байгаа юм билээ. Тиймээс Төрийн банкны ТУЗ ху ралдаад “Хадгаламж” банкны зээ лүүдийг шалгаж, найдваргүйг нь Монголбанк авч үлдэж, бо -ломж тойг нь тус банк авах байд-лаар шийдсэн байгаа.
“ТВ9”: -18 тэрбум төгрөгөөр “Аморе интернэйшнл” хагас кокс жих түлшний үйлдвэр барьсан. Энэ асуудал бүтэлгүйтлээ гэдгийг Уул уурхайн яам мэдээлсэн. Энэ түлшийг ний-лүүлэхгүй бол хяз гаарлалтын бүсэд түлшний асуудал хурцаар тавигдана гэж Агаарын чана-рын албанаас мэдээлж байгаа. Энэ асуудлыг яах вэ?
-Тендер зарлаад 18 тэрбум төгрөг үрсэн хэрэг л байгаа шүү дээ. Уг нь тэнд би очиж үзсэн. Жилд 210 мянган тонн кокс гаргах учир -тай. Дэлхийд байхгүй техноло гиор ший дэх гэж үзээд л бүтэлгүй тээд байгаа юм. Бид сураг ажиг та -виад, яах вэ гэдгээ ярилцана. Ер нь найдвар муутай байгаа тул энэ жил нүүрсээ түлдгээрээ түлнэ. 2015 оноос л хагас кокс үйлдвэр -лэх боломж гарна гэж харж байна. Засгийн газар бол нэг компани тай ноцолдох бус, гаднын, өөрсдөө хөрөнгө оруулах санал тавь сан компаниудыг дэмжих бодлого барина. Гэхдээ үйлдвэр босоод бүтээгдэхүүн гартлаа 1-2 жил шаардана.
“ТВ5”: -“Эрдэнэс Тавантолгой” компани хоёр сая тонн нүүрс “Чалко”-д нийлүүлэхэд бэлэн байгаа ч тээвэрлэлтийг нь зогсоосон. Үүнийг дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасантай хол бон тайлбарлаж буй. Тус компани дампуурлын ирмэгт ирсэн тул Засгийн газрын түвшинд асуудлыг шийдэхээс аргагүй болсон гэж байна. Энэ талаар та юу гэх вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компани ер нь аль дээр л дампуур сан. Яагаад гэвэл нүүрсээ зах зээлд гаргаагүй байхдаа зараад иргэдэд 21 мянган төгрөг тараасан. Харин ч 350 сая ам.долларын өртэй байс ныг 180 орчим сая ам.доллар бол гож, багас гасан. Хоёрдугаарт, өм нөх жил нь тус компани 2.5 сая тонн нүүрс гар гаж байсан бол энэ оны эхний долоон сарын байдлаар тийм хэм жээ ний нүүрс бэлтгээд байгаа. Өмнө нь Цагаан хад гэдэг газар нүүр сээ буулгасныг хятад жолооч нар орж ирж ачдаг байсан бол одоо зардал хэмнээд, уурхайгаас нь манай жолооч нар шууд хил гарга хаар ярьж байна. Энэ асуудал удахгүй шийдэгдэнэ гэв
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=10571
URL: