I амаржих газрын удирдлагуудад сануулав
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа эхийн эндэгдлийн асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөлөгчид болон I амаржих газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр дэд сайд хүн ам харьцангуй цөөхөн Монгол Улсад эх, хүүхдийн эндэгдэл гэдэг хамгийн ноцтой асуудал байдаг.
Эхийн эндэгдэл гарсан энэ нөхцөлд нэгдүгээр амаржих газар болоод нийслэлийн Эрүүл мэндийн газар дахин эхийн эндэгдэл гаргахгүй байх тал дээр ямар арга хэмээ авч ажиллаж байгааг тодруулаад, эхийн эндэгдлийг зогсоох арга хэмжээг сайжруулж дахин эндэгдэл гаргахгүйн тулд онцгой анхаарч ажиллах хэрэгтэйг санууллаа.
Мөн 2012 онд эхийн эндэгдэл гаргаагүй ажилласан I амаржих газарт 2013 оны долоон сарын байдлаар таван эхийн эндэгдэл гарсан нь анхаарал болгоомж суларсантай холбоотойг сануулж, дотоод зохион байгуулалт, үйлчилгээ гээд бүхий л үйл ажиллагааг сайжруулах ёстой хэмээсэн юм.
Мөн тус амаржих газарт дахин эхийн эндэгдэл гарсан тохиолдолд удирдлагуудад хатуу арга хэмжээ авна гэдгийг санууллаа.
URL: