Туул гол үерийн түвшинд хүрчээ

uyr87Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчмоор хоногтоо 15 см-ээр нэмэгдэж, үерийн түвшинд хүрчээ.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адгаар олон жилийн дундаж түвшинг 40-45 см, Хянганы уулсаас усжих Халх голын адаг, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт гол үерийн түвшинг 5-15 см давсан байдалтай байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгийг хамарч орох хур борооны эрчимшилээс хамаарч гол, мөрний усны түвшин нэмэгдэх гэнэ. Иймд дээр дурьдсан голын сав болон эрэг дагуу суурьшиж, зусч буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэхийг нийт эцэг, эхчүүд, тэдний асран хамгаалагчдад цаг уурын байгууллагаас санууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих