4000 гаруй хэрэглэгчийн арьсанд асуудал үүсжээ

imagesШРРХТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Арьс цайруулах бүтээгдэхүүнийг нь хэрэглэсэн  4000 гаруй хүний арьсанд асуудал үүссэн болохыг  Японы гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Канебо” компани хүлээн зөвшөөрлөө.

Цагаан толбо  болон бусад асуудал үүссэн гэсэн хэрэглэгчдийн гомдоллыг шалгасныхаа дараа “Канебо” компани мэдэгдэл хийсэн байна.

4000 гаруй хэрэглэгчийн арьсанд асуудал үүсжээ
Өнгөрсөн ням гарагт эдгээр шинж тэмдэг илэрсэн хэрэглэгчийн тоог 4061 гэж мэдэгдэж байсан юм.
Компани өөрийн шалгуур дээр үндэслэн эмнэлгийн зардал болон нөхөн олговрыг хэрэглэгчдэд олгохоор төлөвлөөд байгаа аж.
Тус компаниас мэдэгдсэнээр, өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар 8631 хэрэглэгч гомдол мэдүүлсэн байна.
435 мянган бүтээгдэхүүнээ зах зээлээс татаад байна. Мөн 15 мянган бүтээгдэхүүнийг татаж магадгүй аж.
Тайвань, Өмнөд Солонгос зэрэг 10 гаруй улсад тус компани бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг юм.

Г.Доржханд

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих