Завьт эргүүлийнхэн хүний амь аварчээ

p180rrdq7q18no1ii11jth1lj5f271Нийслэлийн Аврах ангийхан Туул голд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлж, завьт эргүүл хийж яваад хүний амь аварсан байна.Нийслэлийн Онцгой байдлын газар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Маршалын гүүрний зүүн талд Туул голд хүн живж байна гэсэн дуудлага аваад  эрэн хайх, аврах  бүлэг дуудлагын дагуу  очиход 38 настай эрэгтэй С усанд живж байсныг аварчээ. Аврах багийнхан аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, анхны тусламж үзүүлэн ЯТТ-ын 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран голын усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор  завьт эргүүлийг 3 дахь жилдээ  ажиллуулж байгаа юм. Энэ хугацаанд иргэдийн голын усанд осолдож амь насаа алдах тохиолдол багассан үр дүнтэй ажил болсон гэж Онцгой байдлын албан хаагчид хэлж байна. Эрэн хайх, шуурхай салбарын завьт эргүүлийн бүлэг  ХУД-ийн Цагдаагийн хэлтсийн 2 цагдаатай хамтран 14:55 цагаас оройн 19:40 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрхийн гүүрнээс, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүр хүртэл усны эргүүл хийж, голын эрэг дагуу амарч байсан 326 иргэнд /42 автомашин/ усны ослоос урьдчилан сэргийлэх талаар санамж, сэрэмжлүүлэг хүргэж ажилласан байна


URL:

Сэтгэгдэл бичих