Мансууруулах бодисын тухай хуулийн төслийг Уругвай баталлаа
ЛОНДОН. /Би-Би-Си/. Уругвайн төлөөлөгчдийн танхимын гишүүд мансууруулах бодисыг албан ёсоор зөвшөөрөх хуулийн төслийг баталлаа.
Хэрвээ Сенат баталвал Уругвай нь мансууруулах бодисыг худалдаалах, нийлүүлэхийг хуулиар зөвшөөрсөн анхны улс болох юм.
Тус хуулийн төсөлд зааснаар, зөвхөн засгийн газар нь л мансууруулах бодисыг худалдаалах боломжтой.
Худалдан авагч нь 18-аас дээш настай байх бөгөөд тэднийг мэдээллийн санд бүртгэх аж. Тэд тусгай зөвшөөрөлтэй эмийн сангаас сард 40 хүртэлх гр-ыг худалдаж авах боломжтой.
Г.Доржханд
MONTSAME
URL: