Хөтөлбөрт 17 мянган иргэн хамрагджээ

8_huvi-middleИргэдэд жилийн найман хувийн хүүтэй, 30 хүртэлх хувийн урьдчилгаа төлбөртэй, 20 жилийн хугацаатай зээл олгох журмыг Засгийн газар батласан.

Уг журмыг батлахаас өмнө 16 хүртэл хувийн хүүтэйгээр орон сууцны зээл авсан иргэд найман хувийн хүүтэй зээл рүү шилжих боломжтой. Энэ боломжийг өнөөдрийн байдлаар 13 мянга 800 иргэн ашигласан байна.

Харин шинээр найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрт хамрагдсан иргэд харьцангуй цөөн буюу хоёр мянга 947 зээлдэгч байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдэгдлээ.

Энэ тооноос харахад зээлийн хүү багассан ч иргэдийн худалдан авах чадвар, орон сууцны үнийн өсөлтөөс хамааран иргэд зээл авах нь бага байгаа бололтой.

Л.Энх

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих