“Оюу толгой” компанид Монгол улсын бичиг баримт үйлчлэхгүй байна гэв үү?
Засгийн газрын гишүүдийг мөнгөөр худалдан авч, Монгол улсын дэлхийд данстай алт, зэсийн ордыг ухаж байгаа “Рио Тинто” буюу “Туркойз Хилл”-ийн охин компани Оюу толгой өмнийн говьд эзэрхэл ноёрхолоо тогтоогоод хэдийн удаж байгаа билээ. Монгол улсын Засгийн газартай байгуулсан гэрээ ёсоор бол тус компаний нийт ажилчдын 70 хувь нь монголчууд байх ёстой ч өдгөө энэ харьцаа хэвийн хэмжээнд биш, хятад ажилчид дийлэнх нь болсон. Азаар ажил авсан цөөн хэдэн монголчуудын эрх нь зөрчигдөж, энэ төлөөх тэмцэлийг хисйэн С.Гантуяаг ажлаас нь халж шат шатны шүүхээс ялагдал хүлээгээд байгаа “Оюу толгой” компанид Монголын хууль үйлчилдэггүй хэвээрээ л байх шиг. Тус компани гүйцэтгэгч компани болон бусад ажилчид нийлсэн 100 гаруй хүнд даацын монгол жолоочтой. Этэл эдгээр монгол жолооч нарыг хавчиж шахах нэгэн бодлого баримталж эхэлсээр хэд хоногийн нүүрийг үзжээ.
Учир нь Монгол улсад бүртгэлтэй жолооны курсэд зохих журмынхаа дагуу суралцаж жолоод болоод ажиллаж байсан жолооч нар одоо “Оюу толгой” гэх даварсан компанид ажиллах ямар ч боломжгүй болоод байгаа аж. учир нь Монгол улсын нутаг дэвсгэр, дөрвөн зүг найман зовхист хүчинтэй гэж хуулиар баталгаажуулж өгсөн жолооны үнэмлэхээр тус компани жолооч нарыг ажиллуулахгүй гэсэн шийдвэр гаргаж, харин үүний оронд компаниас нэгэн сонин журам тогтоожээ. Өөрсдөө төлбөртэй сургалт явуулж, энэ сургалтаараа жолооч нарт жолоодох эрхийн байгууллагын нэрэмжит үнэмлэх олгох юм байх. Зөвхөн энэ үнэмлэхээр жолоо барих эрхээ тэнд байгаа жолооч нар баталгаажуулж, ажлаа үргэлжлүүлэх нэг ийм шийдвэрийг гаргачихаад хэдэн жолооч нар нь учраа олохгүй суугаа тухай газар дээрээс нь баттай эх сурвалж бидэнд мэдээлэл өглөө. Энэ явдлаас харвал монголын жолооч нар монголын жолооны курсэд эзэмшсэн мэргэжил, өвөртөлсөн үнэмлэхээрээ монголын нутагт ажил хийж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна.
Бүхэл бүтэн тусгаар тогтносон орны парламентаас баталсан хуулийг давсан “Оюу толгой” компаний дотоод журмыг юу гэж ойлгох вэ? Үүний хажуугаар жолооч нарт өөр хүндрэлтэй зүйл гэвэл долоодугаар сарын еснөөс тээвэрлэж эхэлсэн зэсийн баяжмалын зөөвөрлөлт байгаа аж. Нэг машин зэсийн баяжмалыг хиллэхийн тулд бүтэн өдрийн ажил болдог, үнэн худал нь бүү мэд хэмжээгээр гаргаж байгаа нь ихээхэн асуудал болоод байгаа аж. худалдан авалтын зардалаа хэдэн тэрбумаар нь давуулж Монгол улсыг алдагдалд оруулахын зэрэгцээ, ашигт малтмалыг нь зөөж байгаа энэ компанид хариуцлага тооцдог төрийг иргэдээс гадна тус компаний дотор ажиллаж байгаа энгийн нэгэн цэвэрлэгч үйлчлэгчээс эхлээд олон олон ажилчид нв хүртэл хүссээр л байна.
Эх сурвалж wikimon
URL: