Цагдаагийн дарга нарын бие сайнгүй байна
Долдугаар сарын 1-ний хэрэг дуусгавар болсон ч дуншсан олон асуудал бий. Хэргийг шийдэж хэдэн хүнд ял өгснөөр эл хэрэг эцэслэгдэхгүйг иргэд хэлдэг. Тэгвэл үймээн самууны үеэр үүрэг гүйцэтгэснийхээ төлөө ял эдэлж суугаа цагдаагийн экс удирдлагуудын биеийн байдал сайнгүй байгаа эх сурвалж онцлов.
Бидэнд өгсөн мэдээллээр Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын бие сайнгүй байгаа аж. Энэ талаар түүний төрсөн ах Ч.Энхболдоос лавлахад “Өвчин гэдэг хэцүү эд юм. Байнга эмчилгээ хийлгэж байж сая нэг гайгүй хэвийн хэмжээндээ байдаг. Гэтэл Амарболдод эмчилгээ хийж байгаа ч сэтгэл санааны байдлаас болоод бие нь сайнгүй байгаа. Сахар нь ихэдснээс болоод хөл нь хөхөрч гишгэхэд хүндрэлтэй болсон. Сахарын хэмжээ 23-24 байх жишээтэй” гэв.
Түүнчлэн хурандаа О.Зоригтийн бие ч сайнгүй байгаа гэнэ. Тэрбээр яллагдахаасаа өмнө зүрхний хагалгаанд орж сэхэл авсан нэгэн. Гэтэл түүний биеийн байдлыг үл харгалзан ялласан нь ард гэрийнхэнд нь том цохилт болж багагүй зовлонг авчирсан байдаг. Ял эдэлж буй цагдаагийн удирдлагуудтай ар гэрийнхэн нь тогтсон хугацаанд уулздаг ч биеийнх нь байдалд анхаарал хандуулж чадахгүй байгаадаа сэтгэл гундуу явдгаа нуусангүй.
Б.Чанцал
/Нийгмийн толь/
URL: