Евро бүсэд ажилгүйдэл өндөр хэвээр байна
Европын холбооны Статистикийн газрын 7-р сарын 31-нд гаргасан тоо баримтаар, энэ оны 6-р сард евро бүсийн ажилгүйдлийн норм 12.1%-д хүрч, өмнөх сарынхтайгаа тэнцсэн бөгөөд Европын холбооны Статистикийн газар 1995 онд анх энэ тухай тоо баримт нийтэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлтээ барьсаар байна.
6-р сард Европын холбооны ажилгүйдлийн норм нь 10.9%-д хүрч, 5-р сарынхтай тэнцсэн байна. Европын өрийн хямрал үүссэнээс хойш, евро бүс болон Европын холбооны ажилгүйдэл тасралтгүй нэмэгдэж, өрийн хямрал болон банк санхүүгийн зах зээлийн донсолгоо нь нэгэнт бодит эдийн засагт нөлөөлж, ажлын байрны хүрэлцээ тасралтгүй муудсаныг харуулжээ.
\Д.Х\ china radio
URL: