Орос улсын Приморийн хязгаарын үерийн уршгийн арилгахад 6 сая долл. зарцуулах болно

Íàñåëåííûé ïóíêò â Âîëãîãðàäñêîé îáëàñòè â çîíå ïàâîäêàОХУ-ын Приморийн хязгаарын Алс-Дорнодын хууль тогтоох хурлын депутатууд лхагва гаригт үерийн үр дагаврыг арилгахад зориулан бүс нутгийн нөөцийн сангаас 200 сая рублийг /6,08 сая долл/ олгов

ОХУ-ын Приморийн хязгаарын Алс-Дорнодын хууль тогтоох хурлын депутатууд лхагва гаригт үерийн үр дагаврыг арилгахад зориулан бүс нутгийн нөөцийн сангаас 200 сая рублийг /6,08 сая долл/ олгов. Энэ мөнгийг үерт нэрвэгдэгсдэд материаллаг тусламж болгон олгох болно гэж хязгаар нутгийн парламентын сайтан дээр өгүүлжээ. Нөгөөтэйгүүр, депутатуудын үзэж байгаагаар, одоогийн байдлаар үерийн уршгийг нарийн дүгнэх хэцүү байна, учир нь ослыг сэргээх ажлууд үргэлжилж буй юм.

Хоёр долоо хоногийн турш Приморийн хязгаарт хүчтэй аадар бороо орсоор байна. Хүчтэй үерийн улмаас бүс нутгийн 20 дүүрэгт онцгой дэглэм зарлсан. Зарим дүүргүүдэд хур тундасын хоёр сарын норм ороод байна. Зам, гүүрүүд эвдэрч гэмтсэн. Замын барилгын ажилчид тээврийн холбоог сэргээхээр шамадан ажиллаж байна. Хязгаар нутаг даяар үер буусан газруудаар хүнс хүргэж өгч байна. Тойруу замын хөдөлгөөнийг зохион байгуулж, замын хавтанг сэргээх ажлууд явагдаж байна.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих