1000 гаруй га талбайн үр тариа бороонд цохиулжээ

dad2db1c0821d2a1813caaa03420c061_LҮйлдвэр хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас 200 гаруй га талбайн ургацыг хураан авах боломжгүй болсныг мэдэгдлээ.

Ус цаг уур, орчны хүрээлэнгийн урьдчилсан мэдээгээр ирэх сард дулаан 36 хэмд хүрч, хамгийн хүйтэн буюу хөрсөн дээр 0 хэм хүртэл хүйтрэн хяруу унах төлөв гарчээ. Тиймээс газар тариалан эрхлэгчдэд халтай байгааг мэдэгдсэн байна. Өнгөрсөн сард Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Сайхан, Түшиг сумдын нутагт хэд хэдэн удаа хүчтэй аадар бороо орсны улмаас 1000 гаруй га талбайн үр тариа  бороонд цохиулжээ. Үүнээс 200 гаруй га талбайн ургацыг хураан авах боломжгүй болсон аж. Улсын хэмжээнд тариалсан нийт буудай сүүн болцын үедээ явж байгааг салбарынхан дуулгалаа. Одоогоор Сэлэнгэ аймгийн хувьд буудайн 30 хувь нь тачирхан, 70 орчим хувь нь хэвийн болцтой байгаа аж. Түүнчлэн ургац хураалтад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж эхэлжээ. Тухайлбал төмс ухагч 25 морины хүчтэй тракторт угсрах зориулалттай 40 ширхэг тоног төхөөрөмжийг Польш улсаас оруулж ирсэн байна. Мөн төмс ухагч 50-90 морины хүчтэй тракторт угсрах зориулалттай, ОХУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөс 38 ширхэг, үндсэн үрт хүнсний ногоо манжин, лууван ухагч 110 ширхэгийг БНСУ-аас оруулж иржээ. Эдгээр техникийг ирэх сараас борлуулж эхлэх юм байна.

Б.Заяа

montsame


URL:

Сэтгэгдэл бичих