Окинава дахь Америк цэргийн баазад MV-22 “Оспрей” нисдэг тэрэг нэмж байрлуулжээ

images87fgtdfMV-22 “Оспрей” загварын 12 нисдэг тэрэг ачсан хөлөг онгоц 30-ны өдөр Японы Ямагучи мужи дахь Америк цэргийн баазад хүрчээ.

Японы хэвлэлийнхний мэдээлж байгаагаар, эдгээр нисдэг тэргийг туршиж үзсэний дараа, хамгийн хурдандаа 8-р сарын эхээр Футенма дахь цэргийн баазад хүргэх болно. Ингэснээр Футенма бааз MV-22 “Оспрэй” загварын 24 нисдэг тэрэгтэй болж, энд байрлаж байгаа CH-46 дунд оврын зөөвөрлөгч нисдэг тэргийг орлох юм байна.

MV-22 “Оспрей” нисдэг тэрэг нь вертолёт шиг эгц дээш хөөрч газардах чадвартай бөгөөд ердийн нисэх онгоц шиг өндөр хурдтайгаар нислэг хийж чаддаг. Гэвч олон удаа осолдсон тул аюулгүй эсэхэд нь хүмүүс сэтгэл түгшиж, Японы иргэд, тэр тусмаа Окинавагийн иргэд энэхүү нисдэг тэргийг Япон дахь Америк цэргийн баазад байрлуулахыг эсэргүүцсээр ирсэн юм.

\Д.Х\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих