Израиль Палестины энхийн хэлэлцээг сайшаав

israel_palestine-middleОйрхи дорнодын асуудлаарх 4 тал болох НҮБ, Европын холбоо, Америк, Орос 30-ны өдөр мэдэгдэл гаргаж, Израиль Палестин хоёр талын энхийн хэлэлцээг дахин сэргэснийг сайшааж байгаагаа илэрхийлсэн байна.

Мэдэгдэл Палестины ерөнхийлөгч Аббас болон Израилийн ерөнхий сайд Нетаняху нар хоёр ард түмний эрх ашгийн үүднээс зоригтой шийдвэр гаргасныг сайшааж байгаагаа илэрхийлээд, 9 сар үргэлжилэх хэлэлцээгээр дамжин хоёр орныг зохицуулах төслийн талаар тохиролцоонд хүргэхэд Израиль Палестины хоёр талд үр ашигтай дэмжлэг өгөхөд 4 талын шийдвэр зоригтой байна гэжээ.

Хэлэлцээрийг амжилттай явуулах ашигтай нөхцөл болзлыг ханган, харилцан итгэл алдахаас зайлсхийхийг мэдэгдэл холбогдох орнуудад уриалсан бөгөөд энэ удаагийн хэлэлцээг бодит ахицад хүргэж, мөн хоёр орныг зохицуулах төслийг биелүүлэн, мөргөлдөөнийг эцэслүүлж, өнө бат энх тайван аюулгүй байдлыг биелүүлэх замналыг зааж өгөхийг Ойрхи дорнодын асуудлаарх 4 талд хүсчээ.


URL:

Сэтгэгдэл бичих