“Ганнам стайл” нэг нас хүрлээ
Өмнөд Солонгосын реппэр PSY-гийн супер хит уран бүтээл “Ганнам стайл” дууны клип “YouTube” сайтад байршаад нэг жил өнгөрчээ.
Энэхүү уран бүтээл БНСУ-ын жирийн нэгэн дуучин залууг дэлхийн дахинд таниулж чадсан юм. “Ганнам стайл” дууны клип өнгөрсөн оны долдугаар сарын 15-нд тус сайтад байршсан. Гэвч хөгжмийн мэргэжилтнүүд долдугаар сарын сүүлийн долоо хоногоос олны анхааралд өртөж хит болж эхэлсэн хэмээн тодорхойлдог байна.
Өдгөө тус клипийг “YouTube”-д давтагдсан тоогоор 1.71 тэрбум гаруй удаа үзээд байгаа аж. Энэ нь сайтын бүх цаг үеийн түүхэнд дээд амжилт юм.
Дашрамд дуулгахад, PSY-гийн сүүлд гаргасан “Жентелмэн” дууны клипийг “YouTube”-д байршсанаас нь хойш буюу сүүлий гурван сард давтагдсан тоогоор хагас тэрбум удаа үзэж сонирхсон байна.
URL: