Эмч нар хичнээн хүнийг “эрлэг” рүү явуулах гээв

em0731Эмч нарын хариуцлагагүй үйлдэл сүүлийн үед хэрээс хэтэрч байна. Тэдний гаргасан алдаанаас болж бас нэгэн эмэгтэй амь насаа алджээ. Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эх гэртээ гарч хоёр хоноод өндөр халууран түргэн тусламжийн эмнэлэгт хүргэгдэн улмаар хагалгаанд орсон ч нас барсан байна.

Тэр үед ар гэрийнхэнд нь эмч нар тодорхой хариулт хэлээгүй бөгөөд “Уучлаарай саванд нь бохир орсон байна, өнгөрчихлөө”гэсэн үгийг л хэлсэн аж.

Талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн ямар учраас охин нь амиа алдсан болохыг мэдэхийг хүссэн ч тийшээ ч яв ийшээ ч яв гэсээр тогтсон хариу өгөөгүй байна. Түүнчлэн тэр хариуг хүлээж байна гэх мэтчилэн төөрөгдүүлж, хариуцлагаас мултрахыг оролдож байгаа сурагтай.  Тангараг өргөсөн эмч хүн  тэр дундаа төрөх эмнэлгийн эмч нарын мэдлэг чадварт салбарын сайд нь  онцгой анхаарах цаг нь хэдийн болжээ. Чадваргүй, мэдлэггүй эмч нарын балгаар цөөхөн хэдэн монголчууд харамсалтайгаар амь насаа алдах ёстой гэж үү. Энэ бол шударга бус зүйл.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа телевизийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагандаа ”Эмч нараас шалгалт авна, босго өндөртэй болгоно” хэмээн ярьж байсныг санаж байна. Тэгээд хэрэгжүүлэх гэж байгаа ажлаа хурдан гүйцэтгэхгүй бол дээгүүрээ  ярьж хэлэлцэж суух зуур эмч нар хичнээн хүнийг аварч хэдийг нь эрлэг рүү явуулахийг хэлж мэдэхгүй байна шүү.

Б.Цацрал

 Эх сурвалж: new.mn


URL:

Сэтгэгдэл бичих