“Import Shop Berlin” үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгчид оролцоно

5692b01d9e74d575c8790b9b14ebc2a0_L МҮХАҮТ-аас экспортыг дэмжин урамшуулах ажлын хүрээнд Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Герман улсын зах зээлд сурталчлан таниулах, бусад орны үйлдвэрлэгч нартай мэдлэг туршлагаа солилцох боломжийг олгох зорилгоор “Import Shop Berlin” үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгчдээ оролцуулах болжээ.

“Import Shop Berlin” Олон улсын үзэсгэлэн худалдаа ХБНГУ-ын нийслэл Берлин хотод энэ оны 11 дүгээр сарын 13-17-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд үзэсгэлэнд дэлхийн нийт үйлдвэрлэгчид болон гар урлал үйлдвэрлэгчид өөрийн хийсэн байгалийн гаралтай үнэт бүтээгдэхүүнээрээ оролцдог юм.
Тиймээс уг үзэсгэлэнд оролцох бизнес эрхлэгчдийг энэ оны есдүгээр сарын 23 хүртэл МҮХАҮТ-д бүртгэх юм байна.

Н.Туяа

/Монцамэ агентлаг/


URL:

Сэтгэгдэл бичих