УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бөх тайлбарлажээ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ улс төрөөс түр хугацаагаар хөндийрч, бөхийн спортдоо дахин “дурласан” гэнэ. Тэрбээр Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хүндэт зочноор уригдсан байна. Харин хүндэт зочин маань тэнд УИХ-ын гишүүн бус аваргынхаа үүргийг маш сайн биелүүлсэн аж. Тэрбээр нутгийнхаа 90 жилийн ойн баяр наадамд бараг л бөх тайлбарлагчийн үүрэг гүйцэтгэсэн юм байх. Үүнийхээ зэрэгцээ наадамд нь зодоглосон залуу бөхчүүдэд зөвлөгөө өгсөн шигээ шавиагаа ханатал бөхийн тухай ярилцсан аж.
Түүнчлэн нэр хүнд нь унасан намынхаа нэрийг Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бага ч атугай өргөж чадсан түүнд намынх нь нөхөд талархаж байгаа нь гарцаагүй. Харин УИХ-ын эрхэм гишүүн маань намынхандаа гомдол тээсээр яваа гэсэн. Арга ч үгүй биз. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынх нь зарим нөхөд түүнийг үл тоомсорлосон гэдгийг дотор нь байгаа хүн байтугай гадна нь байсан хүмүүс хүртэл анзаарчихсан байна билээ.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=10481
URL: