Сэтгэлгээний доройтолд орсон охидыг “яалтай” билээ
“Эмс садарлавал үндэстэн мөхнө” гэсэн үг өнөөдөр манай нийгэмд биелэлээ олох цаг хаяанд ирсэн гэхэд хилсдэхгүй болов уу. Монголын минь хацар гоо охид харь элгийн хүнд өврөө нээж хэдэн халтар төгрөг олж байгаа нь сэтгэлтгээний доройтолд орж өөрийн үнэ цэнээ алдаж байгаагийн илрэл гэлтэй.
Мөн дээрээс нь биеэ үнэлж буй эдгээр охидыг хөхүүлэн дэмжиж дамлан худалддаг хэсэг бүлэг хүмүүсийн сүлжээ үүссэн. Үүний нэг жишээ бол айлын хашаанд монгол охидын биеийг үнэлүүлдэг байсан Ундрах гэх эмэгтэйн хэрэг илчлэгдэж тэрээр саатуулагдаад байгаа.
Ундрах нь 20-25 насны 10 гаруй охидыг гадаадын иргэнд зуучилж байсан юм. Охидын биеийг үнэлүүлж байсан уг байшинг гаднаас нь харахад зүгээр нэг айлын өвлийн байшин хэмээн харж болох ч үнэн хэрэгтээ биеэ үнэлэлтийн “үүр” болсон газар байсныг цагдаа нар таслан зогсоосон байдаг.
Тус газарт хятад, солонгосын иргэд байнга орж гардаг байсан гэх мэдээллийг ойр хавийн оршин суугчид хэлж байлаа. Мөн Европ иргэд ч энэ караоке, буудлаар орж гарч байсан гэдгийн хөршүүд нь нотолсон.
Тэгвэл хэргийн эзэн Ундрах гэгчийг хэд хоногийн өмнө батлан даалтад гаргасан байна. Мөн түүнтэй хамт байцаагдаж байсан охид ч батлан даалтад гарчээ. Тэднийг баривчлах үед солонгос иргэд хамт баригдсан бөгөөд тэдгээр иргэдийг мөн шалгаж эхэлсэн байна.
Охидыг зуучилж тухайн газрыг ажлуулсан гэх Ундрахад Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124/2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл орон байраар хангасан гэх эдгээр зүйлсээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Харин биеэ үнэлсэн охидод зохих хуулийнх нь дагуу захиргааны арга хэмжээ эсвэл Эрүүгийн шинжтэй байвал Эрүүгийн хуулийн зүйл заалтаар сэжигтэн, яллагдагчаар нь тооцох аж. Эдгээр охидын ихэнх нь 1992 оных бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй ямар нэг газар зөөгч гэсэн статустай хүмүүс л байсан гэнэ.
Харин Ундахын хувьд нөхөр, хүүхэдгүй ганц бие эмэгтэй бөгөөд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад монголд ирээд удаагүй байгаа аж. Өдгөө 30 настай юм байна. Зөвхөн биеэ үнэлэлтийн ганц сүлжээ ийнхүү илэрч байгаа ч цаана нь хичнээн газар хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг таахын аргагүй.
Үүнээс үүдэн гарч болох эрсдэлийг тоочоод байвал барагдахгүй биз. Нийслэл хотод тав алхаад л зочид буудал, караоке байдаг нь энэ мэт завхарсан үйлдлүүдийн халхавч болж байгааг энэд дурдах нь зүйтэй болов уу.
Б.Цацрал
Эх сурвалж: “new.mn“
URL: