Сеул Пхеньянд Кэсоны ажлыг хэвийн болгох асуудлаар шийдвэрлэх яриа хэлэлцээрүүдийг явуулах санал тавьлаа

Pyongyang declares contracts on Kaesong venture invalidӨмнөд солонгос даваа гаригт умард солонгост хилийн орчмын Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын ажлыг хэвийн болгох асуудлаар шийдвэрлэх яриа хэлэлцээрүүдийг явуулах санал тавьлаа.

Өмнөд солонгос даваа гаригт умард солонгост хилийн орчмын Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын ажлыг хэвийн болгох асуудлаар шийдвэрлэх яриа хэлэлцээрүүдийг явуулах санал тавьлаа. Энэ тухай өмнөд солонгосын нэгдлийн яамнаас уламжлав. Эл саналыг хил орчмын Пханмунджом боомтын холбооны шугамаар дамжуулсан бөгөөд умардын тал хүлээн авсан гэж өмнөдийн яамнаас уламжилжээ. Уг баримт бичигт эцсийн шийдвэрлэх шатны яриа хэлэлцээрийн тов болон газраар тодорхой санал үгүй аж. Эл баримт бичигт Умард солонгосыг яриа хэлэлцээрийн тухай саналд шуурхай мэдрэмжтэй хандахыг уриалсан тухай байгууллага уламжилжээ.

Кэсоны яриа хэлэлцээрүүд нь тус цогцолборыг нээх тухай 6 удаагийн амжилтгүй яриа хэлэлцээрүүдийн дараа өнгөрсөн пүрэв гаригт ажлаа зогсоосон юм.

Оросын дуу хоолой


URL:

Сэтгэгдэл бичих