Ё.Отгонбаярын сайд байх үеийн бүх тендерийг шалгаж эхэллээ

7bv92er6l2sa4e593f7kq049lmУИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хэргийг нарийвчлан шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, түүнийг сайд байх үед зарлагдсан бүх тендерийг хуулийнхан судалж байгаа аж. Хэрэв Ё.Отгонбаярын үеийн бүх тендерийг нэгбүрчлэн шалгавал нэлээд хугацаа зарцуулах тухай албаны эх сурвалж хэллээ.

Учир нь боловсролын салбарт хамгийн их тендер зарлагддаг аж. Мөн уг асуудлыг шалгах явцад сөхөгдөж буй зарим сургууль, цэцэрлэгийн тендерүүд нь Ё.Отгонбаяраас гадна өөр хүмүүсийг ч шалгах шинэ нөхцлийг үүсгэж байгаа аж.

Түүнчлэн Ё.Отгонбаярын талаар иргэдээс олон гомдол ирүүлж байгаа гэнэ.

Г.Төгс


URL:

Сэтгэгдэл бичих