Монголд ганцхан байдаг туяа эмчилгээний аппарат эвдэрчээ
Хавдар судлалын үндэсний төвд байдаг туяа эмчилгээний аппарат эвдэрч, хорт хавдраар өвчилсөн хүмүүст хүндрэл үүсчээ.
Уг аппарат нь өнгөрөгч дөрөвдүгээр сард эвдэрснийг Чех улсын засварчид засч ашиглалтад оруулсан байна. Гэтэл сар гаруй хугацаанд ажиллаад, энэ сарын 12-нд дахин эвдэрчээ.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Чех улсаас засварчид авчрахаар ярьж байна. Засварын баталгаат хугацаа дуусаагүй учраас засварчин, инженерүүд нь яаралтай ирж засвар хийх ёстой. Эмчилгээний орыг нааш, цааш нь хөдөлгөж удирддаг удирдлагын гар эвдэрсэн. Хөнгөн эвдрэл учраас нэг их удахгүй засварт ороод үйл ажиллагаа нь хэвийн болно.
Уг нь шинэ аппарат авахаар тендер зарлаад ялагч нь тодорхой болчихсон байгаа. Гэтэл Сангийн яамнаас тодорхой шалтгаанаар хориг тавьсан. Тиймээс манай яам хүлээлтийн байдалтай байна. Сангийн яам хоригоо цуцлангуут бид шинэ тоног төхөөрөмж худалдан авах эрхийг сэргээх бодолтой байгаа. Энэ бүхнийг цаана ард иргэдийн эрүүл мэнд байгаа гэдгийг мартаж болохгүй” гэв.
Б.Туул
URL: