“Тэнэмэл” арга хэмжээ 152 иргэнд ажил олгожээ

6b82e5bbf0d1d8e517ec87288c919ed3_x3Тодорхой оршин суух хаяг, орон гэргүй эмзэг хэсгийхэнд зориулсан “Тэнэмэл” нэртэй нэгдсэн арга хэмжээг НЦГ-аас газраас хэрэгжүүлж ирсэн.

Харин уг арга хэмжээг энэ жил арай өөр хэлбэрээр буюу “Эгэл амьдралын мөр”, “Зөв амьдрах ухаан”, “Эрчүүд эрүүл гэр бүл” гэсэн гурван төрийн бус байгууллагатай хамтран гурван сарын төсөл хөтөлбөр хэлбэрээр зохион байгуулсан байна.

Уг төсөл хөтөлбөрийн багийнхан өчигдөр ажлаа тайлагнасан юм. Төсөл хөтөлбөрт нийт 980 гаруй иргэнийг хамруулж, эмнэлгийн нарийн мэргэжлийн үзлэг оношлогоонд хамруулж цагдаагийн мэдээллийн цахим нэгдсэн санд бүртгэлжүүлж, халуун хоол цайгаар үйлчилсэн байна.

Түүнчлэн дээрх иргэдээс өөрсдийн санал хүсэлтээр нь 152 иргэнийг төсөлд хамруулж гурван ТББ -тай хамтран ажиллах гэрээг байгуулан хүлээлгэн өгчээ.

Ж.Мягмар


URL:

Сэтгэгдэл бичих