Солонгосчууд авто машины зогсоолд тулгардаг асуудлыг ердөө хэдхэн $-р шийджээ
Долоо хоногийн онцлох бичлэг: Өмнөд Солонгост хүмүүс машины зогсоолд маш их шатахуун, цагаа хий дэмий үрдэг бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Cheil агентлаг нэгэн шинэлэг, ухаалаг санааг дэвшүүлжээ.
Жил ирэх тусам Сөүлд авто машины тоо нэмэгдэж буйтай холбоотой замын хөдөлгөөний ачаалал эрс ихсэж байгаа гэнэ. Түүнчлэн шатахууны үнэ нэмэгдэж, авто машин зогсоолын газар машин байрлуулна гэдэг хүндрэлтэй асуудлын нэг болжээ. Сөүлийн жолоочид өдөрт авто зогсоол хайж 500 гаруй метр зам туулах хэрэгтэй болдог бөгөөд энэ нь сард 15 км буюу 1 литр бензин ашиггүй зарцуулна гэсэн үг юм. Тодруулж хэлэхэд Сөүлд 1 литр бензин тийм ч хямд биш тул (2$ орчим) үүнийг шийдвэрлэх арга зайлшгүй шаардлагатай болсон байна.
S-Oil шатахуун түгээх компанийн нийгэмд чиглэсэн ажлын хүрээнд Cheil агентлаг дээрх асуудлыг тун хямд төсөв, хялбар аргаар шийдвэрлэжээ. “ЭНД” гэсэн бичигтэй шар бөмбөлгийг авто зогсоолд байрлуулж машин байраа эзэлмэгц тус бөмбөлөг доошоо болох зориулалттай ба байрыг чөлөөлөх үед буцаад дээш хөөрнө. Үүнийг харсан жолооч зогсож болох боломжит газраа төвөггүйхэн олж байрлуулах юм. Энэ нь бензин хэмнэхээс гадна жолоочийг ч стрессдүүлэхгүй байх зэрэг давуу талтай ажээ.
URL: